Судалгааны тухай товчхон

Судалгааны зорилго

Монгол Улсад хот, суурины ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний чанар, хүртээмж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг ISO 24510 болон олон улсын жишиг аргачлалд тулгуурлан тогтоох, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индексийг боловсруулж, бодлогын шийдвэр гаргалтад ашиглах боломжийг бүрдүүлэхэд оршино.

Тус зорилго нь:

  • Үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх,
  • Хэрэглэгчийн дуу хоолойг бодлогын түвшинд тусгах,
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог сайжруулах давуу талтай
Судалгаанд хамрагдах газарзүйн хүрээ

Ус хангамж, бохир усны үйлчилгээний хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үнэлэх энэхүү судалгаа нь үндэсний хэмжээнд, дараах газарзүйн ангиллаар зохион байгуулагдана:

  1. Нийслэл Улаанбаатар хот: 9 дүүрэг,
  2. Аймгийн төвүүд: 21 аймаг,
  3. Сум, суурин газрууд
Судалгааны зорилтот бүлгүүд

Судалгаанд дараах 2 үндсэн зорилтот бүлэг хамрагдана:

  1. Өрхийн хэрэглэгчид:  Энгийн айл өрхүүд (нийтийн орон сууц, гэр хороолол),
  2. Аж ахуйн нэгж байгууллагууд (ААНБ):  Оффис, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн байгууллагууд; Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллага,
Судалгааг хэрхэн бөглөх вэ?

  1. Нүүр хуудасны дээд хэсэг байгаа "ЗӨВШӨӨРЧ БАЙНА" гэсэн товчийг дарснаар ерөнхий мэдээлэл оруулах жижиг цонх гарч ирнэ. Ерөнхий мэдээллийг бөглөөд илгээсэн бол асуулга бөглөх хуудас руу автоматаар шилжинэ.
  2. Асуулга нь найман төрөлд хуваасан нэг сонголттой 30 асуулт, гурав хүртэл сонголттой 1 асуулт, судалгаанд оролцогчийн чөлөөтэй бичиж бөглөх 3 асуулт буюу нийт 34 асуултаас бүрдэх бөгөөд асуулт тус бүрийг сайтар уншин хариултыг нь сонгох юм уу бичих хэлбэрээр бөглөөд "ИЛГЭЭХ" товчийг дарж систем рүү илгээнэ үү. Анхаарал тавьсанд баярлалаа.  

logo Өмнөх судалгаанууд

Судалгаанд оролцсоноор одоогийн авч буй үйлчилгээний чанарыг сайжруулахад дэмжлэг өгөх ба маш их үнэ цэнэтэй мэдээлэл болох юм

speaker
Үйлчилгээ

Үйлчилгээний хүртээмж

speaker
Найдвар

Найдвартай байдал

speaker
Чанар

Усны чанар

speaker
Мэдээлэл

Мэдээллийн ил тод байдал

speaker
Үнэ, тариф

Ханамжтай эсэх

speaker
Санал

Санал гомдол хүлээн авах

speaker
Ур чадвар

Ур чадаар, харилцаа

speaker
Ханамж

Ерөнхий сэтгэл ханамж

Дүгнэлт графикууд

Судалгаанд үндсэн 8 чиглэлээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хэмжих бөгөөд ISO 24510, ACSI, К-Water, Ofwat зэрэг олон улсын жишигт суурилсан болно.

Судалгаанд оролцогчид
Сэтгэл ханамжийн индекс
CSI - Customer Satisfaction Index